Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалт эхэллээ

Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан “Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт сургалтын I ээлж өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Хэнтий, Дорноговь, Говь-Алтай, Орхон аймаг дахь бүсүүдэд эхэллээ.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан  сургалт эхэллээ

Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн 234 шүүгч нийслэл болон орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хамрагдаж байна.

Энэ жилийн сургалтыг Иргэний хуулийн III дэд хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хамтран ажиллах гэрээний харилцаанд шүүгчийн хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан  сургалт эхэллээ

Сургалтыг иргэний эрх зүйн чиглэлээр бэлтгэгдсэн сургагч шүүгч-багш нар удирдан явуулж байна.

Ховд, Архангай, Дархан аймаг дахь бүсийн II ээлжийн сургалт 2019 оны 10 дугаар сарын 07-08-ны хооронд явагдах бол Нийслэл дэх сургалт 2019 оны 10 дугаар сарын 21-23, 28-30-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд үргэлжлэх юм.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан  сургалт эхэллээ

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Leave a Reply