Шүүхийн сургалтын сургагч багшийн сонгон шалгаруулалт зарлалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”-г хэрэгжүүлэх зорилгоор шүүхийн сургалтыг удирдан чиглүүлж ажиллах сургагч багшийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Иймд дор дурдсан шаардлагыг хангасан, шүүхийн сургалтад сургагч багшаар ажиллах сонирхолтой шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаачид хүсэлтээ ирүүлнэ үү.

Сургагч багшид тавигдах нийтлэг шаардлага:

1. Тухайн салбараар мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх, гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх;

3. Шүүхийн сургалтад багшлах, сургалтын агуулгыг бэлтгэх цаг, завыг өөртөө гаргаж, өөрийгөө дайчлах боломжтой байх;

4. Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх, хувийн зохион байгуулалт сайтай байх;

5. Сургагч багшийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх;

6. Шүүхийн сургалтад сургагч багшаар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

Шүүгч сургагч багшид тавигдах тусгай шаардлага:

1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч бол 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

2. Сургагч багшаар ажиллаж байсан тодорхой туршлагатай байх эсхүл судалгаа, шинжилгээний ажил эрхэлж байсан туршлагатай байх.

Бусад сургагч багшид тавигдах тусгай шаардлага:

1. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Тухайн салбарын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан, бүтээлийн жагсаалттай байх эсхүл тухайн чиглэлээр 5-с дээш жил сургалт явуулж байсан туршлагатай байх;

3. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаггүй байх.

Жич: Хэрэв шүүхийн захиргааны болон бусад салбарын тусгай мэргэшил, ур чадварт хамаарах сургалтад багшлах бол тухайн албан тушаалд 2 ба түүнээс дээш жил ажилласан болон тухайн салбарт 5 ба түүнээс дээш жил ажилласан бол дээрх 3 шаардлагыг хангахгүй байж болно.

Дээрх шаардлагыг хангасан, шүүхийн сургалтад багшлах сонирхолтой хүмүүс сургагч багшаар ажиллах боломжтой чиглэлээ тодорхойлж, сургалт заах хөтөлбөрөө боловсруулж мэдүүлгээ 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл judtraining@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Сургагч багшаар ажиллах боломжтой чиглэл:

Шүүгчийн сургалт:

1. Үндсэн хууль

2. Хүний эрх

3. Шүүгчийн ёс зүй

4. Эрүүгийн эрх зүй

5. Иргэний эрх зүй

6. Захиргааны эрх зүй

7. Худалдааны эрх зүй

8. Олон улсын эрх зүй

9. Шүүх хуралдааныг удирдах чадвар

10. Нийгмийн мэдрэмж

11. Шүүхийн сэтгэл судлал

12. Салбар дундын мэдлэг

 

Бэлтгэл сургалт:

13. Шүүгч бэлтгэх сургалт

14. Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт

15. Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт

“Шүүхийн сургалтын сургагч багш нарын нэрсийн жагсаалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж батална.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88001700, 99282989 утсаар холбогдон авна уу.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Leave a Reply