Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “САЙН ТУРШЛАГА” санаачилж байна

 

Тус шүүхийн Тамгын газраас дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан хуучин актлагдсан хэвлэх боломжгүй болсон 3 үйлдэлт принтер, мөн хуучны асахгүй байсан Mogul brand-дын процессорын motherboard-дыг тус тус засварлаж Windows XP SP3 суулган форматлан дахин ашиглалтанд оруулжээ.

Зорилго: Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хурал орж байх үед нь цаг тухайд нь гаргах

Зорилт: Алдаагүй 10 хуруугаар keyboard руу харахгүйгээр хурдан бичдэг болох

Үр дүн: Шүүх хуралдааны тэмдэглэл гарах хугацаа эрс сайжирна. Шүүхийн ажлын үзүүлэлтэнд эерэг үр дүн гарна.

Ингэснээр дараах давуу талуудыг бий болгожээ. Үүнд:

– Хуучны эвдэрхий компьютер, болон 3 үйлдэлт принтерийг засварлан актаас гаргаж ашиглалтанд оруулсан.

– Нарийн бичгийн дарга нарт Fast Type 2.0 буюу хурдан бичих програм суулгаж өгсөн. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар уг програмыг ашиглан өөрийгөө хөгжүүлснээр 10 хуруугаар хурдан бичиж сурна.

– Шүүхийн Тамгын газарт хэвлэх боломжгүй болсон 3 үйлдэлт принтерийг мөн актаас гаргаж зөвхөн сканнерийг нь уг компьютерт ашигласнаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хэрэгт олон хуудас баримт, нэмэлт тэмдэглэл зэргийг дахин бичих шаардлагагүйгээр цаг хэмнэн сканнердаж файлаар оруулан шууд засварлах боломжтой.

– “10 хуруугаар бичиж сурахад баримтлах дүрэм” гэсэн гарын авлага бэлдэж өгсөн.

– Тамгын газраас улиралд 1 удаа 10 хуруугаар бичих уралдаан тэмцээн зохион байгуулах бөгөөд батламж гардуулна.

– Мөн их дээд сургуулиудаас дадлага хийхээр ирсэн оюутанд нэмэлтээр ашиглах боломжтой компьютерийн нөөц тус тус бүрдэж өгснөөрөө давуу талуудтай.

 

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “САЙН ТУРШЛАГА” санаачилж байна
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “САЙН ТУРШЛАГА” санаачилж байна
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “САЙН ТУРШЛАГА” санаачилж байна

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Leave a Reply