Түүхэн замнал

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Шүүх байгуулах тухай хуулиар Монгол улсын шүүхийн тогтолцоог бүхэлд нь хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нэртэйгээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэрэг маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэж эхэлсэн. Энэхүү хуулиар хэрэг маргааны төрлөөр шүүгч дагнан мэргэших нөхцлийг бүрдүүлж өсгнөөрөө онцлогтой юм.

      Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нийт 71 хорооны 170020 га газар нутагт 582.008 хүн ам, 20.109 төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагад анхан шатны шүүхийн үйл ажиллагааг үзүүлж байв.  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчээр 2014-2016 онд Ж.Эрдэнэчимэг ажиллаж байжээ. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэртэй болсон бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Мэдээлэл байхгүй байна.