Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 2019 оны “Онцлох шүүхийн тамгын газар”-аар шалгарлаа

Монголын Шүүхийн захиргааны ажилтны холбооноос 2019 оны ажлаа дүгнэж Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрыг 2019 оны “Онцлох шүүхийн тамгын газар”-аар шалгаруулсан байна.

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны гүйцэтгэх захирал С.Бямбаа өргөмжлөл мөнгөн шагналыг тамгын газрын дарга Б.Бээжинд гардуулав.

Гүйцэтгэх захирал С.Бямбаа 2019 онд тус шүүхийн тамгын газрын хийсэн гол ажлуудыг товч дурьдаад шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө идэвхи санаачилга, зүтгэлтэй ажилласан танай хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье гэв.

Leave a Reply