Тус шүүхийн тамгын газраас хууль зүйн дээд боловсрол олгож буй их, дээд сургуулийн оюутнуудад шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг, онцлогийг таниулах, шүүхийн захиргааны хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулав.
Тус өдөрлөгт “Глобал удирдагч их сургууль”-ийн хууль зүйн сургуулийн 4 дүгээр курсийн оюутнууд оролцож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул “Шүүхийн тухай ойлголт, шүүхийн эрхэм зорилго” сэдвээр ерөнхий ойлголтыг өгч, шүүхийн үйлчилгээний ажилтан Ч.Тамир шүүх, шүүхийн Тамгын газрын товч танилцуулга, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж, оюутан залуусын сонирхсон асуултад хариулт өгч, нээлттэй яриа өрнүүллээ.