Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэлд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд шилжүүлсэнтэй холбогдуулан Тус шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний А/252 дугаар тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ажиллах түр журам”–ын дагуу дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар шүүхийн ажиллах цагийн хуваарийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд 00-16.00 цаг байхаар өөрчлөлт оруулав.
- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, хүсэлт нотлох баримт, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд гаргаж буй гомдол, шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд гаргах өргөдөл зэргийг баталгаат шуудангаар илгээх, харин шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлтийг шүүгчийн туслахын албаны и-майл хаягаар илгээнэ.
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг онлайнаар болон шаардлагатай тохиолдолд шүүхийн байранд халдвар хамгааллын дэглэм баримтлан явуулна.
- Шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, хүсэлт, гомдол, хэрэг хуваарилалт, шүүх хуралдааны зар, тоймыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Мэдээлэл лавлагааны 7013-4243, Шүүхийн Тамгын газрын 7000- 7045 дугаар утсаар авахаас гадна тус шүүхийн http://bayangol.civilcourt.gov.mn/ цахим хуудас, “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ” https://www.facebook.com/102bayangol фэйсбүүк, фэйж хуудсуудад хандан шаардлагатай бусад мэдээллийг авна уу.
Түүнчлэн шүүхээс дуудсанаас бусад тохиолдолд биечлэн ирэхээс аль болох татгалзах, зайлшгүй шалтгаанаар нэвтэрч буй тохиолдолд амны хаалт, нэг удаагийн бээлий, гадуур хувцас хийх ууттай ирж өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлэхийг уриалж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2020.12.24

- Шүүхийн хаяг: Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Замчдын гудамж өөрийн байр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
- Шүүхийн Тамгын газрын хаяг: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Шүүх-2 байр
- Цахим хуудас: http://bayangol.civilcourt.gov.mn/
- Фэйсбүүк, фэйж хуудас: https://www.facebook.com/102bayangol