•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
  • Шилэн данс
  • Эвлэрүүлэн зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
  • Холбоо барих

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаанд шалгарсан ажилтнуудад шагнал гардууллаа


Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан  “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх” уралдаанд шалгарсан шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардуулах ажиллагаа 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болов.

Шүүхийн шийдвэрийг зөв унших, ойлгох, шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлаж байгаа, онол болон хууль хэрэглээний холбоо хамаарал болон шүүхийн шийдвэрийн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг дээшлүүлэх зорилготой уг уралдаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны 15 ажилтан материалаа ирүүлжээ.

Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээнд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнхзул тэргүүн байрт шалгарсан бол Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Мөнхбаяр 2 дугаар байр, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн М.Ренчинмядаг 3 дугаар байр тус тус эзэлсэн байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээнд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек тэргүүн байрт шалгарч, Багануур дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд 2 дугаар байр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Энэрэл 3 дугаар байрыг  тус тус эзэлжээ.

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар уралдаанд шалгарсан шүүхийн захиргааны ажилтнуудад шагналыг нь гардуулж, амжилт хүслээ.

Эх сурвалж: http://supremecourt.mn/

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх