Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хувиарлах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам
Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2,19.2.5,19.4,19.8, Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хувиарлах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг хэлэлцэн баталлаа.