•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

ДАМПУУРЛЫН ХЭРЭГТ НЭХЭМЖЛЭГЧЭЭР ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙ ЭТГЭЭДИЙГ БИЕ ДААСАН ШААРДЛАГА ГАРГААГҮЙ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭР ОРОЛЦУУЛЖ БОЛНО

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019.05.07-ны өдөр №102/ШШ2019/01297 дугаар  шийдвэр

Процессын тойм №1, 2023-01-27

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

   “Х” ХХК-иас шүүхэд хандаж, “ … “Х” ХХК-д дампуурлын хэрэг үүсгэж, дампуурсанд тооцож, татан буулгах” хүсэлтийг гаргажээ. 

   Хүсэлтийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг банкнаас “ … шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчээр оролцож чадаагүй” гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргав.

Дампуурлын тухай хуульд гуравдагч этгээдийг оролцуулах талаар зохицуулаагүй боловч хуулийн этгээдийг дампуурсанд тооцох хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцдэг. Энэ тохиолдолд гуравдагч этгээдээр дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчихгүй.

   Шүүхэд тогтоогдсон баримтаар, өмнө нь “Х” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан ба тухайн үед Банк нь хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна.

Банкнаас гаргасан хүсэлтийг “Х” ХХК болон дампуурлын хэрэг гүйцэтгэгч эс зөвшөөрч, “ … банкыг гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэлгүй” гэж маргажээ.

   Шүүх, Банк нь хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласны дараа нэхэмжлэл гаргах тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох боломжтой гэж үзэв.

 

 

Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх