
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тус шүүхийн тамгын газраас шүүгчийн туслах Ш.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа, А.Мандухай, Б.Лхамсүрэн, Д.Үүрийнцолмон нар тангараг өргөлөө.

Ийнхүү төрийн албан хаагчийн тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа албан хаагчдаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР