2023.05.16 Улаанбаатар хот
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “Ай синема” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2023/08783 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон байна. Иймд “Ай синема” ХХК-иас авлагатай иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Дампуурлын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлд “Ай синема” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал болон нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, нотлох баримтыг хавсаргаж ирүүлнэ үү.
Нэхэмжлэгчдийн анхны хурал 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13.30 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж байна.
Лавлах утас: Шүүгчийн туслах Б.Баатархүү /8522-5247/
Жич. Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ