2023.06.27 Улаанбаатар хот
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “Өүлэн эхийн Оюуныг бадраах төв” НҮТББ-ын хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2023/11651 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон бөгөөд “Өүлэн эхийн Оюуныг бадраах төв” НҮТББ-иас авлагатай иргэд, аж ахуй нэгж байгууллагууд нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоног буюу 2023 оны 7 сарын 15-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлд “Өүлэн эхийн Оюуныг бадраах төв” НҮТББ-ын хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал болон нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, нотлох баримтыг хавсаргаж ирүүлнэ үү.
Нэхэмжлэгчдийн анхны хурал 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж байна.
Лавлах утас: Шүүгчийн туслах Т.Энхболор /9979-2550,9298-9298/
Жич. Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ