•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

  Үл хөдлөх эд хөрөнгө бий болгоход хөрөнгө оруулсан бол хамтран өмчлөх эрхтэй

 

                       

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01599 дугаар шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм №10 , 2023-08-9

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.  

 

Иргэн Ц нь Б-д холбогдуулан түүний хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б нь тухайн хувийн сууцыг өөрийн өмчлөлийн газрыг барьцаалан зээл авсан, зээлийг миний хүү С төлж байсан, хүү нь цалин, бусад орлогоо Ц-ийн данс руу шилжүүлж байсан тул хамтран өмчлөх эрхгүй гэж маргажээ.  

 

Маргаан бүхий хувийн сууцыг гэр бүлээрээ амьдрахаар байнгын зориулалттай барьсан тул газрын бүрдэл хэсэгт хамаарна. Харин байшингийн өмчлөх эрх нь газар өмчлөгч Б-ийн өмчлөлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна.

 

Гэр бүлийн зориулалттай хувийн сууцыг бий болгоход нэхэмжлэгч Ц өөрийн мөнгөн хөрөнгөө оруулсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.

 

Иймд дээрх хувийн сууцны өмчлөгчөөр Б бүртгэгдсэнээс үл хамаарч, үл хөдлөх хөрөнгийг бий болгоход оруулсан хөрөнгө, түүний оролцоог үндэслэж нэхэмжлэгч Ц-г хамтран өмчлөх эрхтэй гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

 Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126611?daterange=2023-01-01%20-%202023-08-09&id=1&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх