Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг хамруулан 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдөр зохион байгууллаа.

Тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Н.Баяржаргал “Хууль, журам”, Архив бичиг хэргийн эрхлэгч Б.Батжаргал “Архивт хэрэг хүлээн авахад анхаарах асуудал, холбогдох хууль журам”, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Мөнхбаяр “иргэн-2014” бүртгэл хяналтын нэгдсэн систем ашиглалт, сэдэвт сургалт орж, шүүхийн захиргааны ажилчдын асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР