2023.09.12 Улаанбаатар хот
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “Ти Би импайр” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/14878 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон бөгөөд “Ти Би импайр” ХХК-иас авлагатай иргэд, аж ахуй нэгж байгууллагууд нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлд “Ти Би импайр” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал болон нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, нотлох баримтыг хавсаргаж ирүүлнэ үү.
Нэхэмжлэгчдийн анхны хурал 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж байна.
Лавлах утас: Шүүгчийн туслах Ц.Жавзанпагма /9990-1148/
Жич. Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ