Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хуульч, судлаач О.Мөнхцэцэгийг урьж оролцуулан ‘‘Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах нь” сэдвээр захиргааны албан хаагчдад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сургалт, ярилцлага зохион байгууллаа.


Энэхүү сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтаны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ажилтаны манлайлал, бүтээмж, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар