Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас санаачлан зохион байгуулж буй Өнөөдрийн өглөө “Coffee time” чөлөөт уулзалтыг /2023.11.07/ өнөөдөр өглөөний 07:00 цагт “Midway event center”-т зохион байгууллаа.
Уулзалтанд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн нар болон нийт шүүхийн захиргааны албан хаагчид хамрагдсан юм.

Энэхүү уулзалтын эхэн үед Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар өөрсдийн амьдралын шүүхэд өнгөрүүлсэн түүх, амжилт ололт, ажлын сайн туршлагаа хуваалцаж, улмаар нийт захиргааны ажилчиддаа ажиллах урам зориг өгсөн хайр дүүрэн цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн өглөө байлаа.




БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
--оОо--