•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

Маргаагүй атлаа нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсангүй

       Туршилтаар:

Маргаагүй атлаа нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсангүй

 

“Х” ХХК-иас “Д” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаса. “Д” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч “Д” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагад холбогдох тайлбар, татгалзлаа ирүүлээгүй атлаа нэхэмжлэгч компаниас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзав.

Учир нь, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзаж байгаа эсэх талаарх байр сууриа илэрхийлээгүй тохиолдолд хариуцагчийн энэ хүсэлт нь юуг нотлох зорилготой эсэх нь тодорхойгүй, тухайн хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ямар үндэслэлээ нотлох зорилгоор гаргасан нь тодорхойгүй   гэж шүүхээс үзсэн байна. 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

Хураангүй бэлтгэсэн:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх