БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ-д
Нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Оршин суугаа газрын хаяг, ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаар /хуулийн этгээд бол оршин байгаа газрын хаяг/
Хариуцагч: Оршин суугаа газрын хаяг, ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаар /хуулийн этгээд бол оршин байгаа газрын хаяг/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай
Би 0000 оны 00 сарын 00-ны өдөр хариуцагч Х.Хүнбиштэй Зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд хариуд нь түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 00-р хороо, 00-р хорооллын 00-р байрны 000 тоот 35 м.кв орон сууцыг 1 жилийн хугацаатай ашиглах, гэрээний хугацаа дуусмагц орон сууцыг чөлөөлөх, 10.000.000 төгрөгийг Х.Хүнбиш надад буцаан шилжүүлэхээр тохиролцсон.
Гэрээ байгуулсанаас хойш тус орон сууцанд 3 сар орчим амьдарч байтал Цэрмаа гэх эмэгтэй гэнэт гарч ирсэн. Цэрмаа нь энэ байрыг би худалдаж авсан тул даруйхан суллаж өг гэж шаардах болсон. Би Хүнбиштэй утсаар холбогдож Цэрмаа гэх эмэгтэй энэ орон сууцыг худалдаж авсан, чөлөөлж өг гээд яваад байна, ямар учиртай юм бэ гэхэд тийм зүйл байхгүй, наад хүн чинь 1 хуурамч гэрээ бариад яваад байгаа юм гэдэг тайлбарыг хэлсэн.
Гэтэл энэ Цэрмаа гэгч эмэгтэй нь гэрээр байнга ирж үүд хаалга нүдэж, хэрүүл хийх зэргээр амгалан тайван байдал алдагдуулж, цаашид тухайн орон сууцанд хэвийн тайван амьдрах боломжгүйд хүрээд байна.
Иймд миний бие гэрээнээс татгалзаж зээлсэн 10.000.000 төгрөгийг хариуцагч Хүнбишээс гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
ЖИЧ: НЭХЭМЖЛЭЛИЙГ ХАРИУЦАГЧИЙН ТООГООР ӨГНӨ.
.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
- Манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн 1 ширхэг, 1 хуудас
- Орон сууц хөлслөх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 ширхэг, 3 хуудас
- Орон сууцны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр, цалилгааны төлбөрийн нэхэмжлэхүүлд, 6 хуудас
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эх хувь, 1 ширхэг, 1 хуудас
Улсын тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын itax.mta.mn сайтаас төлбөрийн даалгавар үүсгэж, дурын банкны салбарт тушаах эсхүл шүүхийн байранд байршуулсан Gerege системийн өөртөө үйлчлэх төхөөрөмжөөр банкны карт ашиглан төлөх боломжтой.
Нэхэмжлэл гаргасан:
Нэр ... гарын үсэг ... гарын үсгийн тайлал