•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ-д

Нэхэмжлэл гаргах нь:

 

2022.00.00                                                                                               Улаанбаатар хот 

 

Хүсэлт гаргагч: Оршин суугаа газрын хаяг, ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах

 

Би 2004 онд БНСУ-ийн виз гаргуулах зорилгоор тус улсын иргэн Ким Жин Сүтэй мөн оны 10 сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн ДА00000 дугаартай гэрчилгээ авсан. Гэрлэлтээ батлуулснаас хойш би Ким Жин Сүтэй уулзаагүй, тэр хүн түрүүлээд Солонгос явсан. Би 2004 оны 12 сар Солонгос улсад очиж, 3 сар хэлний курст сурч, хажуугаар нь ажиллаж хийж байсан. Солонгост очоод Ким Жин Сү гэх хүнтэй уулзаагүй, хамт амьдарч байгаагүй тул виз дахин сунгагдаагүй. Визний хугацаа дууссанаас хойш би Солонгос улсад хууль бусаар 7 жил гаруй ажиллаж байх хугацаандаа 2007 онд нөхөр А.Амартай танилцаж, 2009 оны 03 сарын 07-ны өдөр бидний хүү А.Бат төрсөн. Бид 2011 оны 04 сараас Монгол улсдаа амьдарч байна.

Тухайн үед би Солонгос хүнтэй гэрлэлтээ бүртүүлбэл виз хурдан гардаг гэхээр нь өөрийн найзаар зуучлуулж Жин Сүтэй гэрлэлтээ бүртгүүлж байсан. Жин Сү нь намайг Солонгос улсад байх хугацаанд Монгол Улсын хилээр 8 удаа нэвтэрсэн байдаг. Би Жин Сүг олж гэрлэлтээ цуцлуулах гэж олон жил хөөцөлдсөн боловч чадаагүй. Би цаашид нөхөртэйгөө гэрлэлтээ  бүртгүүлэх, хүүхдээ эцгээр нь овоглох, эд хөрөнгө эзэмших зэрэгт хүндрэлтэй байгаа тул БНСУ-н иргэн Ким Жин Сүтэй 2004 оны 10 сарын 20-ны өдөр ДА00000 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

 

  1. Миний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
  2. Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Баянгол дүүргийн 00-р хорооны Засаг даргын тодорхойлолт
  4. Хүү Б-н төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
  5. Хүү Б-н эрүүл өсч, бойжиж байгаа тухай Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн магадлагаа
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын itax.mta.mn сайтаас төлбөрийн даалгавар үүсгэж, дурын банкны салбарт тушаах эсхүл шүүхийн байранд байршуулсан Gerege системийн өөртөө үйлчлэх төхөөрөмжөөр банкны карт ашиглан төлөх боломжтой.

Нэхэмжлэл гаргасан:

 

 

 

 

 

Нэр ... гарын үсэг ... гарын үсгийн тайлал

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх