БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Нэхэмжлэл гаргах тухай
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00-р хороо, 00-р хороолол, 00-р байрны 00 тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000
Хариуцагч: Баянгол дүүргийн 00-р хороо, 00-р хороолол, 00-р байрны 00 тоотод оршин суугч Боржин овгийн YYYYYY-ийн YYYYYY РД: ББ00000000 Утас:00000000
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1.400.000 төгрөг гаргуулах
Нэхэмжлэлийн утга: Миний бие Баянгол дүүргийн 00-р хороо, 00-р хороолол, 00-р байрны 00 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2020 оны 01 сарын 05-ны өдөр дээд давхарын айлаас ус алдаж угаалгын өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөөний таазны эмульс их хэмжээгээр урсан шарлаж, унтлагын өрөөний ханын обой хөндийрч, угаалгын өрөөны ханын плита баруун, хойд талаараа хөндийрч ховхорсон. Мөн унтлагын өрөө, коридорын паркет шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Тухайн үед тэр даруйд нь сан дуудаж техникийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр дээд давхарын айл ванны өрөөгөө босоо душ хэлбэрээр шинэчлэн засварлах явцдаа техникийн нөхцлийг зөрчиж, чанар муутай материалаар хийснээс болж ус алдсан болох нь тогтоогдсон.
Миний бие тухайн орон сууцны өмчлөгч Л.Доржоос засварын зардал шаардахад танайх үнэлгээгээ хийлгэчих түүний дараа үнэлгээний дагуу төлбөрийг төлье гэдэг санал тавьсны дагуу Лэндс ХХК-иар хохирол, засварын үнэлгээ хийлгэхэд 2.500.000 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон. Би Л.Доржоос үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг нэхтэл удахгүй, 2, 3 хоногийн дараа гэсээр 14 хоногийн дараа 1.000.000 төгрөг өгсөн. Миний бие арга буюу байраа өөрийн зардалаар 100 айлаас хүн хөлсөлж засвар хийлгэхэд материалын үнэ, засварын хөлсний хамт 2.400.000 төгрөг болсон. Энэ байдлаас болж гэр орны тав тухтай байдал алдагдаж, завсарын ажил хийлгэхэд мөнгө, цаг зав ихээхэн зарцуулсан. Гэтэл үүнээс хойш 2 сар өнгөрч байхад Л.Дорж миний хохиролыг барагдуулаагүй.
Иймд миний эд хөрөнгөд хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан Л.Доржоос 1.400.000 төгрөгийг гаргуулж, миний хохиролыг барагдуулж өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
1.Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
2.Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь
3.Техникийн дүгнэлт 1 хуудас
4.Лэнд ХХК-ийн үнэлгээчиний Хохирол, засварын үнэлгээний тайлан 6 хуудас
5.Засварын материал худалдан авсан баримт 11 ширхэг
6.Засалчинд ажлын хөлс төлснийг нотлох Хаан банк дахь миний дансны хуулга 2 хуудас
7.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Улсын тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын itax.mta.mn сайтаас төлбөрийн даалгавар үүсгэж, дурын банкны салбарт тушаах эсхүл шүүхийн байранд байршуулсан Gerege системийн өөртөө үйлчлэх төхөөрөмжөөр банкны карт ашиглан төлөх боломжтой.
Нэхэмжлэл гаргасан:
Нэхэмжлэгч: Х.ХХХХХХ