•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

Нэхэмжлэл гаргах тухай

 

2022.00.00                                                                                              Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 00-р хороо, 00-р хороолол, 00-р байрны 00 тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХ-ийн ХХХХХ, РД:АА00000000 Утас:00000000

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 00-р хороо, Нью хотхон 00-р байрны 00 тоотод оршин суугч Боржин овгийн YYYYYY-ийн YYYYYY, РД:ББ00000000 Утас:00000000

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 62.500.000 төгрөг гаргуулах

 

Хариуцагч Ү.Ү надтай 2020.03.30-ны өдөр автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 195.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд круйзер 200 загварын суудлын жип автомашиныг  65.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 130.000.000 төгрөгийг 12 сарын хугацаанд, сар бүр 10.833.400 төгрөгөөр хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан. Миний бие гэрээнд заасны дагуу UZJ20012480187 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 загварын мөнгөлөг саарал өнгөтэй, 17 км гүйлттэй шинэ автомашиныг үйлдвэрийн стандарт дагалдах хэрэгсэл, запас дугуй, моторын тос 7 л, тосны шүүр, 2 ш смарт түрхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Худалдан авагч Ү.Ү нь автомашины үнийн үлдэгдэл 130.000.000 төгрөгөөс 70.000.000 төгрөгийг төлсөн боловч 60.000.000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ.

Би Ү.Ү-тэй удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзаж үлдэгдэл төлбөрөө төлхийг  шаардахад ...нүүрс тээвэрлэлт зогсонтой холбоотой компаний үйл ажиллагаа доголдсон,  засгийн газрын шийдвэрээр хил нээгдэх хүртэл түр хүлээгээч... зэрэг шалтгаан, зовлон ярьсаар хагас жил болж байна. Миний хувьд адилхан бизнес хийдэг хүний хувьд нөхцөл байдалд уян хатан хандаж ирсэн.

Миний бие цаашид хүлээх боломжгүй гэрээнд заасны дагуу үндсэн үнэ 60.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 62.500.000 төгрөгийг Ү.Ү-с гаргуулхаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

 

  1. Миний иргэний үнэмлэхийн хуулбар нотариатчаар гэрчлүүлсэн 1 хуудас
  2. Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /4 хуудас/
  3. 3. Миний Хаан банк дахь 0000000000 тоот дансны 1 жилийн хуулга /7 хуудас/
  4. Автомашиныг гаалийн татвар төлсөн баримт эх хувь /1 хуудас/
  5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 хуудас/
  6. Нэхэмжлэл 1 хуудас /2 хувь/ Нийт 15 хуудас баримт хавсаргав.

 

Нэхэмжлэл гаргасан:

 

Нэхэмжлэгч                                                              Х.ХХХХХХ

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх