•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ-д

Нэхэмжлэл гаргах нь:

 

2022.00.00                                                                                               Улаанбаатар хот 

 

Нэхэмжлэгч: Оршин суугаа газрын хаяг, ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаа, утасны дугаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

 

Доржийн Гэндэн миний бие Ардын армийн ... дугаар ангид 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас цэрэгт татагдахад Амарын Гэндэн нэрээр татагдсан. Тухайн үед намайг 7 дугаар анги байхад ээж минь нас барьж, эхээс өнчин хоцорсон 3 хүүхдийн хамгийн бага тул намайг ээжийн ах Амар өөрийн асрамжид авсан. Би сургууль хичээллэх үеэр аавындаа амьдарч байгаад хичээл тархаар нагац ах Амарынд хөдөө байдаг байсан. Нутгийн хүмүүс намайг Амарын Гэндэн гэж дууддаг бөгөөд цэрэгт татагдахад Амарын Гэндэн гэж нэр бүртгэсэн байсан. Цэрэгт А.Гэндэн нэрээр алба хаасан тул Батлан хамгаалах яамны Төв архиваас лавлагаа гаргуулахад Амарын Гэндэн нэрээр цэргийн албан хаасан лавлагаа гарч байгаа. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн батлахад эцгийн нэр зөрүүтэй шалтгаанаар ажилласан жилд орохгүй болоод байна.

Иймд 0000 оны 00 сарын 00 өдөр Амарын Гэндэн нэрээр Ардын армийн ... дугаар ангиас олгосон 00000 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр Гэндэнгийн Бат намайг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

 

  1. Миний иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн
  2. Миний цэргийн батлахын хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн
  3. Баянгол дүүргийн 00-р хороонд оршин суудаг тухай хорооны Засаг даргын тодорхойлолт
  4. Үндэсний төв архивын төрсний бүртгэлийн лавлагаа
  5. Гэрч Б.Б, Д.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн
  6. Гэрч Б.Б, Д.Д нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн
  7. Гэрч Б.Б, Д.Д нарын тодорхойлолт, нотариатчаар
  8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын itax.mta.mn сайтаас төлбөрийн даалгавар үүсгэж, дурын банкны салбарт тушаах эсхүл шүүхийн байранд байршуулсан Gerege системийн өөртөө үйлчлэх төхөөрөмжөөр банкны карт ашиглан төлөх боломжтой.  

  

Нэхэмжлэл гаргасан:

 

 Нэр ... гарын үсэг ... гарын үсгийн тайлал

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх