БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ-д
Нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Оршин суугаа газрын хаяг, ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаар
Нэхэмжлэлийн шаардлага: Асран хамгаалагчаар тогтоолгох тухай
Миний ах А.Бат нь Г.Дулмаа гэгч эмэгтэйтэй 0000 оноос 0000 оныг хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд тэдний дундаас 0000 онд охин Б.Анужин төрсөн. Гэвч эх Г.Дулмаа нь охиноо 3 настай байхад нас барсан. Миний ах А.Бат нь охин Б.Анужингийн хамтаар манайд амьдарч байгаад мөн 0000 оны 00 сарын 00-ны өдөр өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш охин Б.Анужин нь миний асрамжид байгаа тул намайг асран хамгаалагчаар тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
1.Нэхэмжлэл 1 хувь
2.Миний иргэний үнэмлэхийн хуулбар нотариатчаар гэрчүүлсэн
3.Миний оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
4.Миний А.Батын нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
5.Ах А.Батын охин Б.Анужингийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
6.Ах А.Батын охин Б.Анужингийн эрүүл өсч бойжиж байгаа тухай ӨЭМТ-ын эмчийн эмнэлэгийн магадлагаа эх хувь
7.Ах А.Батын охин Б.Анужингийн төрсний сургуульд суралцдаг тухай тодорхойлолт
8.Талийгаач Г.Дулмаагийн нас барсны бүртгэлийн лавлагаа
9.Талийгаач Г.Дулмаагийн төрсөн дүү Г.Цэцэгийн гэрчийн тодорхойлолт
10.Талийгаач Г.Дулмаагийн төрсөн дүү Г.Цэцэгийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
11.Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нийт 11 хуудас
Улсын тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын itax.mta.mn сайтаас төлбөрийн даалгавар үүсгэж, дурын банкны салбарт тушаах эсхүл шүүхийн байранд байршуулсан Gerege системийн өөртөө үйлчлэх төхөөрөмжөөр банкны карт ашиглан төлөх боломжтой.
Нэхэмжлэл гаргасан:
Нэр ... гарын үсэг ... гарын үсгийн тайлал