БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ-д
Нэхэмжлэл гаргах нь:
2022.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Оршин суугаа газрын хаяг, ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаар
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
А.Алтан миний бие 0000 оны 00 сарын 00-ны өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 0000 онд манай байгууллагыг Наран трейд ХХК-ийн харъяа Наран их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон, чөлөөлсөн тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа, худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг Үндэсний төв архивын газар, Нийслэлийн архиваас шүүлгэхэд олдоогүй. Тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтрээс өөр баримтгүй шалтгаанаар буцаагдсан.
Иймд намайг 0000 оны 00 сарын 00-ны өдрөөс 0000 оны 00 сарын 00 өдөр хүртэл Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан 00 жил 00 сарын хугацааг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
- Миний иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн
- Миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн
- Баянгол дүүргийн 00-р хороонд оршин суудаг тухай хорооны Засаг даргын тодорхойлолт
- Үндэсний төв архив, Нийслэлийн архивын тодорхойлолт
- Гэрч Б.Б, Д.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн
- Гэрч Б.Б, Д.Д нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн
- Гэрч Б.Б, Д.Д нарын тодорхойлолт, нотариатчаар гэрчлүүлсэн
- Баярын бичиг 3 ширхэг, 3 хуудас, эх хувь
- Фото зураг 2 ширхэг
- Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Улсын тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын itax.mta.mn сайтаас төлбөрийн даалгавар үүсгэж, дурын банкны салбарт тушаах эсхүл шүүхийн байранд байршуулсан Gerege системийн өөртөө үйлчлэх төхөөрөмжөөр банкны карт ашиглан төлөх боломжтой.
Нэхэмжлэл гаргасан:
Нэр ... гарын үсэг ... гарын үсгийн тайлал