•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

Нас тогтоолгох тухай

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ-д

Нэхэмжлэл гаргах нь:

 

2022.00.00                                                                                               Улаанбаатар хот 

 

Нэхэмжлэгч: Оршин суугаа газрын хаяг, ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, утасны дугаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нас тогтоолгох тухай

 

Бат миний бие 1947 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын Хуримт гэдэг газар Найдангийн 2 дахь хүү болон төрсөн. Бага насаа эцэг, эхийн асрамжид өнгөрөөж, 1955 онд тус сумын бага сургуульд улмаар 1965 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн.

2006 онд 4 дүгээр сард манай гэрт хулгай орж миний сургууль, курс, төгссөн бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх, хүүхдийн бичиг баримтууд эд зүйлийн хамт алдагдаад олдоогүй.

Би 2005 онд улаан паспортоо иргэний үнэмлэхээр сольж авхад 1947 онд төрснийг 1948 он гэж буруу бичигдсэн байсан. Одоо насны хишиг авах гэтэл 1 жилийн зөрүүнээс болоод авах тэтгэмжийн хэмжээ буурч байна. Иймд намайг 1947 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

 

  1. Нэхэмжлэл 1 хувь
  2. Миний иргэний үнэмлэхийн хуулбар нотариатчаар гэрчүүлсэн
  3. Миний оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  4. Улсын төв архивын хүн амын тооллогын лавлагаа
  5. Гэрч Дорж, Сумъяа нарын тодорхойлолт, нотариатчаар гэрчлүүлсэн
  6. Гэрч Дорж, Сумъяа нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн
  7. Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын itax.mta.mn сайтаас төлбөрийн даалгавар үүсгэж, дурын банкны салбарт тушаах эсхүл шүүхийн байранд байршуулсан Gerege системийн өөртөө үйлчлэх төхөөрөмжөөр банкны карт ашиглан төлөх боломжтой.

 

Нэхэмжлэл гаргасан:

 

 

 

 

Нэр ... гарын үсэг ... гарын үсгийн тайлал

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх