Туршилтаар:
Шүүх хуульд заасан арга хэмжээ авахаас татгалзав.
Захирамжийн огноо: 2022.12.13. 102/ШЗ2022/21141
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.12.14 Процессийн хураангуй.
Нэхэмжлэгч Хатавчаас хариуцагч Мөнхзулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Мөнхзулын өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай хүсэлт гаргасан байх ба хүсэлтээ “хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох арга хэмжээ” гэж үзсэн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Иргэний хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа авч болдог.
Хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай хүсэлт нь хуульд заасан “хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох” арга хэмжээ авах агуулгатай нийцээгүй тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүсэл зориг нь ,тухайн хүсэлтэд нэрлэн заасан хуулийн зохицуулалтаас зөрүүтэй, ойлгомжгүй байгааг тодруулах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах арга хэмжээ, эсхүл хуульд заасан өөр арга хэмжээ авхуулах хүсэлтийн аль нь болохыг тодруулснаар шүүхийн шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөлийг урьдчилан бэлтгэх зорилго бүхий арга хэмжээг авах ач холбогдолтой.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүгчийн захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Хураангүй бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул