•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

Шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй бол хариуцагчийг албадан ирүүлнэ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023.01.27-ны өдөр №102/ШЗ2023/02318 дугаар захирамж

Процессийн тойм №2, 2023-01-27

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Иргэн А нь шүүхэд хандаж “зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг иргэн О-гоос гаргуулах” нэхэмжлэл гаргасны дагуу шүүх иргэний хэрэг үүсгэсэн байна.

Хуульд зааснаар, иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, эрх үүрэг тайлбарлах, тайлбар татгалзлаа гаргах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай.

Шүүхээс, хариуцагч О-г шүүхэд дуудан ирүүлэхээр нэхэмжлэлд дурдсан түүний оршин суух хаягаар нь шүүхийн мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн, хариуцагч О нь шүүхийн  мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй этгээдийг албадан ирүүлдэг тул хариуцагч О-г шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана

 

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх