•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Нарийвчилсан журам
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн
    данс
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо
    барих

Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дараа шүүхэд гаргана

Шүүхийн нэр: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгчийн захирамжийн дугаар: 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2023/05305 дугаар захирамж
Тоймын дугаар-06, огноо: 2023 оны 6 сарын 19-ний өдөр
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч М нь О-оос гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлдээ...бид 2009 онд гэрлэж 4 хүүхэд төрүүлсэн, 17 жилийн амьдрал, үр хүүхдээ бодож, түүнд буруу зүйл битгий тохиолдоосой гэж эмээсэн учир юу ч нэхэмжлэхгүй, 4 хүүхдээ аав дээр нь үлдээхийг хүсэж байна гэжээ.
Хуульд зааснаар гэрчлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

Харин бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар эвлэрүүлэн зуучлалд хандаж шийдвэрлүүлдэг.

Энэ журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул М-ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгч нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид урьдчилан хандаж, түүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Шүүхийн процессын тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх