•   70134243
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Шилэн данс
  • Эвлэрүүлэн зуучлал
    • Танилцуулга
    • Өргөдөл гаргах маягт
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Эвлэрүүлэн зуучлалийн тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Холбоо барих

Танилцуулга

Монгол улсад 2010 оны 5 сараас Япон Улсын “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа идэвхжиж “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль” батлагдаж 2013 оны 04 сарын 15-ны өдрөөс мөрдөгдсөн билээ.

Эвлэрүүлэн зуучлалын эрхзүйн орчин бүрдснээр эрхзүйн аливаа маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлал бодитой хэрэгжих үндэс суурь тогтон бэхжиж байна.

Монгол Улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 33 шүүх дээр хэрэгжиж байна.

Талуудын хүсэлтийн үндсэн дээр иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, мөн ИХШХШТухай хуулийн 132- р зүйлийн 132.4-т зааснаас бусад тохиолдолд гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын аргаар зохицуулж байна.

Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт харьяалагдан 4 эвлэрүүлэн зуучлагч, 2 туслахтайгаар эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулж байна

Давуу тал:

  • Талуудын нууцыг чандлан хадгалах үүднээс ажиллагаа хаалттай явагддаг
  • Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь процессийн хувьд харьцангуй энгийн учир түргэн шуурхай явагддаг.
  • Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлдөг нь харьцангуй бага зардалтай.

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 70134243

Факс: 70007083

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх