БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Түүхэн замнал
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалт хийжээ. Энэхүү өөрчилөлтийн дагуу мөн оны 6 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан Октябрийн районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Октябрийн районы ардын шүүхийг анх үүсгэн байгуулж, одоогийн төмөр замын хэвлэх үйлдвэр ажиллаж байгаа 2 давхар жижиг байшинд районы намын хороо, гүйцэтгэх захиргаа, шүүх, прокурор МХЗЭ-ийн хороо, Үйлдвэрчний эвлэлийн хороо, гэгээрлийн хэлтэс зэрэг бүх засаг захиргааны байгууллага нэг дор байрлан ажил үүргээ гүйцэтгэж байв.
Шүүхийн анхны даргаар 64 дүгээр тойргийн депутат Бадарчийн Раапилыг сонгож, шүүгчээр Гэмпилийн Цэгмид, Гаваагийн Лувсанцэрэн, 60 ардын төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүхийг байгуулж байв.
МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны 1975 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Ардын хэсэг, районы Ардын шүүхийн сонгууль явуулах тухай зааж, БНМАУ-ын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрчид, ард нийт тэгш, шууд, нууц сонгох эрхээ эдэлсэн юм.
Үүний үндсэн дээр 1975 оны 6 дугаар сард явагдсан сонгуулиар 5 шүүгч, 100 ардын төлөөлөгч сонгогдож, шүүгчийг сонгуулиар сонгодог систем тогтжээ.
Районы ардын шүүх нь шүүхийн дарга, шүүгч, ардын төлөөлөгчдөөс тус тус бүрдэж шүүхийн дарга нь хотын шүүхийн гишүүний эрхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байв.
1990 оны цагаан морин жил Монгол оронд өрнөсөн нийгмийн өөрчлөлтөөр шүүхийн бүтэц, зохион байгуулалтад зарчмын өөрчлөлтүүд хийх үндэс суурь тавигдаж, 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдан шүүн таслах байгууллагуудын үйл ажиллагааг “Шүүх эрх мэдэл”-ийн хүрээнд хуульчлан баталгаажуулж өгсөн. Ингэснээр 1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр “Монгол Улсын Шүүхийн тухай” хууль шинэчлэгдэн мөрдөгдөж, шүүхийн хуучин бүтэц, тогтолцоо, сонгуулийн системийг халж хараат бус, бие даасан шүүхийг шинэчлэн байгуулах, бүх шатны шүүхийн шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог болсон түүхтэй.
Ингэснээр шүүхийн бие даасан байдал хангагдаж, шүүгч хэний ч нөлөөнд үл автан, хараат бус ажиллах ардчилсан зарчмыг хэрэгжүүлэх гол нөхцлийг бүрдүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Октябрийн районы ардын шүүхээс Баянгол дүүргийн шүүхийг шинээр байгуулж, Октьябрийн районы Ардын шүүхийг “Баянгол дүүргийн шүүх” гэж өөрчилжээ. .
Октябрийн районы ардын шүүхийн даргаар:
Баянгол дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр:
Тус шүүх нь “Шүүх байгуулах” тухай хуульд зааснаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх” нэртэйгээр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэрэг маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэж эхлэв. Шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс болсон шүүх байгууллагыг хэрэг маргааны төрлөөр ялгаж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр шүүгчид тухайн хэрэг маргааны төрлөөр дагнан мэргэшиж байгаагаараа давуу талтай болж байгаа юм. Мөн шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр тухайн шүүхэд орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажиллах болсон байна.
Тус шүүх нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 71 хорооны 172.020 га газар нутагт, 582.008 хүн ам, 20.109 төсвийн болон аж ахуй нэгж байгуулагад анхан шатны шүүхийн үйл ажиллагааг хүргэх үйлчилгээ үзүүлж байв.
Шүүхийн ерөнхий шүүгчээр:
В.Жавхлан 2013-2014 он
Ж.Эрдэнэчимэг 2014-2016 он
Тамгын газрын даргаар:
В.Амартүвшин 2013-2014 он
Д.Ганбаатар 2014-2016 он
Н.Батхүү 2017-2020 он
Б.Бээжин 2020-2020 он
Б.Батцэцэг 2020-2020 он Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр
Д.Болор 2020-2024 он
С.Нэргүй 2024.04.04-с Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.
3. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг дүүрэг тус бүрээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх хэмээн тус тус нэрлэх болжээ. Хэдийгээр шүүхүүдийг дүүрэг дүүргээр нь салгасан боловч Тамгын газрын хувьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 16, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 11 шүүгчийн орон тоотой байхаар баталсан бөгөөд одоогийн байдлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 15, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 11 /томилолтоор ажиллаж байгаа 1 шүүгч/ шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Хангал ажиллаж байна.