+(976) - 72003300        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргаар С.Нэргүй томилогдов

  • 2024-04-09 09:51:38 |
  • (10) |
  • (0)
blogImages/2024/10/25/TGD_1.jpg

 

 Өнөөдөр /2024.04.08/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргаар С.Нэргүйг томилж, тамга, тэмдэг гардуулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нь Тамгын газрын дарга нарын ажил хүлээлцүүлэх үйл ажиллагааг нээж, тус шүүхийн тамгын газрын дарга Д.Болор нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дэвшин томилогдож, тус шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүйг шилжүүлэн томилох тухай тогтоолыг уншиж танилцуулж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэв.

Тамгын газрын дарга нарын ажил хүлээлцүүлэх  ажлын хэсгийн ахлагчаар Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, гишүүдээр Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ж.Баянжаргал,  Санхүү  хөрөнгө оруулалтын газрын Шүүхийн хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Нармандах, шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын мэргэжилтэн Б.Мичидмаа болон Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Х.Баярсайхан нар байлцав.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтантуяа нь тамга, тэмдэг хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргаар дэвшин томилогдсон Д.Болорт баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсээд, тус шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон С.Нэргүйд баяр хүргэн, тус шүүх дэх Тамгын газрын нэр хүндийг өндөрт өргөж, амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД