Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Мөнхбаяр нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 сарын 18-ны өдрийн “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д нэмэлт, өөрчлөлт оруулах болон шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журмын хэрэгжилтийн талаар болон “Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангах” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав.
Сургалтад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдлаа. Энэхүү сургалтын зорилго нь дэвшин ажиллаж байгаа шүүгчийн туслах, шинээр ажилд орж буй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын шүүхийн үйлчилгээний стандарт, шаардлагад нийцэн ажиллах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэлээ.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР