+(976) - 72003300        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Газар ашиглах эрх нь өвлөгдөх эрхэд хамаарахгүй

  • 2024-10-31 17:54:29 |
  • (7) |
  • (0)

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03467 дугаар шийдвэр

Тоймын дугаар 4, 2023.03.21

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон  

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн Э нь иргэн Т-д холбогдуулан аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн өв залгамжлагчаар хүү З-г тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Э нь иргэн Ч-тай 2013-2017 онд хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас хүү З төрсөн, Ч нь 2020.01.31-ний өдөр нас барсан бөгөөд хариуцагч Т нь Ч-ийн эх байна.

            Талийгаач Ч нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 434 м.кв бичил эко аялал жуулчлалын зориулалтай газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй байсан, өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний эх Т-д дээрх газрын ашиглах эрхийг өвлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс “… Ч-ийн хүү З уг эрхийг мөн өвлөх эрхтэй, өв залгамжлагчаар тогтоолгоно” гэж маргав.  Иргэний хуульд зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх ба талийгаач Ч-ийн өв хөрөнгийн хувьд түүний хүүхэд болон эх Т нар нь хууль ёсны өвлөгч мөн боловч “газар ашиглах эрх”-ийн хувьд өөр зохицуулалттай байна.

            Газрын тухай хуульд зааснаар Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн газар эзэмшиж, ашиглахыг зөвшөөрдөг тул насанд хүрээгүй буюу 2013 онд төрсөн хүүхэд нь газар ашиглах эрх эзэмших боломжгүй, газар ашиглах эрх нь өвлөгдөх эрхэд хамаарахгүй гэж шүүх дүгнэв.

            Иймд, газар ашиглах эрхийн хууль ёсны өвлөгчөөр З-г тогтоолгохыг хүссэн иргэн Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/109559?daterange=2021-05-01%20-%202023-03-20&id=1&court_cat=1&bb=1

 

               Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч   Р.Алтантуяа        

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД