Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.27-ны өдөр №102/ШЗ2023/02318 дугаар захирамж
Процессийн тойм №2, 2023-01-27
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн А нь шүүхэд хандаж “зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг иргэн О-гоос гаргуулах” нэхэмжлэл гаргасны дагуу шүүх иргэний хэрэг үүсгэсэн байна.
Хуульд зааснаар, иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, эрх үүрэг тайлбарлах, тайлбар татгалзлаа гаргах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай.
Шүүхээс, хариуцагч О-г шүүхэд дуудан ирүүлэхээр нэхэмжлэлд дурдсан түүний оршин суух хаягаар нь шүүхийн мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн, хариуцагч О нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй этгээдийг албадан ирүүлдэг тул хариуцагч О-г шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана