Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШТ2023/00164 дугаар тогтоол
Тоймын дугаар 4, 2023.03.21
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Ундрах нь Хуягт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 10-р сарын 11-нд иргэний хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хүсэлтээр 2022.01.25-ны өдөр төрсөн хүүхдийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилсон байх ба хариуцагч Хуяг шинжилгээ өгөөгүй, шинжээч дүгнэлт гаргахад саад учруулжээ. Түүнчлэн шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор хуульчилжээ.
Шүүгчийн 2023 оны 03-р сарын 03-ны өдрийн 102/ШВ2023/00002 дугаар шийтгэвэрээр хариуцагч Хуягийг 300 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
Шүүгч хэргийн нөхцөл байдлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэлж торгууль ногдуулсан, түүний гаргасан зөрчил тогтоогдсон тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа