Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1 дүгээр зарлигаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон А.Зүмбэрэлийн "Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Шүүгч А.Зүмбэрэлийн Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болор нээн үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, шүүгч А.Зүмбэрэлийн намтарыг товч танилцуулж, Монгол улсын ерөнхийлөгчийн 1993 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар зарлигын дагуу шүүгчийн тангарагыг өргүүллээ.
Шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаанд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч, шүүхийн захиргааны хамт олон болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон А.Зүмбэрэлд Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.