+(976) - 72003300        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Шүүх мэдээ

  • 2024-09-29 20:11:59 |
  • (24) |
  • (0)
blogImages/2024/09/29/viber_image_2024-09-25_14-10-41-945.jpg

“Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн  илтгэгчээр оролцлоо. 

Тэрбээр “Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг тогтоох аргачлал, оногдуулах асуудал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг тогтоох аргачлалыг олон улсын гэрээ конвенц, зөвлөмж болон гадаадын зарим улс оронд хуульчилсан байдлыг харьцуулан судалж цаашид анхаарах асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн суурь гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус хөрөнгө орлогоо өөрөө эргэлтэд оруулсан, нуун дарагдуулсан буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахад арифметик аргыг баримтлахаас татгалзахын учир холбогдлыг олон улсын зохицуулалтыг харьцуулан судалж, боловсронгуй болгох санал дэвшүүллээ.

Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан  зохион байгуулсан уг хуралд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк тэргүүтэй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн судлаач, эрдэмтэн, шүүгч, прокурор, хууль сахиулагч зэрэг 150 орчим хүн оролцож байна.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД