+(976) - 72003300        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Хууль зүйн докторын (Ph.D.) зэрэг хамгааллаа

  • 2024-09-29 20:14:03 |
  • (33) |
  • (0)
blogImages/2024/09/29/terguun_W5TK4dZ.JPG

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Авлигын эсрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсын эрүүгийн хэргийн шүүхэд хэрэглэх үндсэн асуудал” сэдвээр хууль зүйн докторын (Ph.D.) зэрэг хамгааллаа.

Танхимын тэргүүн Ч.Хосбаяр шүүгчээр нийт 18 жил, үүнээс Улсын дээд шүүхэд 9 жил ажиллажээ. Докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдааны үеэр Ч.Хосбаярын судалгааны ажлын цар хүрээ, арга зүйн шинэлэг тал, Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр, ач холбогдлыг онцлон дурдсан юм.  Тус хурлыг Дэд зөвлөлийн дарга, Хууль зүйн доктор (LL.D) Б.Амарсанаа удирдан явуулж, Хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга академич С.Нарангэрэл тэргүүтэй гишүүд оролцов.

Хууль зүйн доктор (Ph.D) Ч.Хосбаяр таны цаашдын эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД