+(976) - 72003300        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

ТАМГЫН ГАЗРЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

  • 2024-11-29 17:37:48 |
  • (5) |
  • (0)
blogImages/2024/12/03/Тайлан_2024_хавтас.jpg

Тамгын газрын 2024 онд хйиж гүйцэтгэсэн ажлын тайланг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга С.Нэргүй, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Гантуяа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг, Э.Дарханцэцэг, ахлах нягтлан бодогч Х.Баярсайхан, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Анхмаа нар дараах 5 арга хэмжээний хүрээнд танилцууллаа. Үүнд:

  1. Шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ;
  2. Шүүхийн хүний нөөцөөр хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ;
  3. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ;
  4. Шүүхийн санхүү эдийн загсийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ;
  5. Мэдээллээр хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ;

 Тайланг хэлэлцэх арга хэмжээнд шүүгч нар тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авснаас гадна санал хүсэлтээ мөн илэрхийллээ.

Тайлангийн хурал хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн, шүүгч ажилтнаа сонссон, шинэ санал, санаачилга гаргасан, өнгөрсөн оны алдаа оноогоо хэлэлцэж, ирэх жилийн зорилго төлөвлөгөөгөө дэвшүүлж, үйл ажиллагаагаа уялдуулах боломжийг олгосон, үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн Ерөнхий шүүгч нар онцоллоо.

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД