Үндэсний техникийн их сургуулийн Хууль эрх зүйн ангийн О.Сувд-Эрдэнэ багштай 1-р курсийн оюутнууд 2025.5.14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сургуулийн багш, оюутнуудыг Шүүхийн үйлчилгээний ажилтан Ч.Тамир, Мэдээлэл технологийн инженер С.Нарантуяа нар хүлээн авч шүүхийн үйлчилгээ, ил тод нээлттэй байдал, шүүх хуралдааны танхим, Тамгын газрын чиг үүрэг, зохион байгуулалтын талаар танилцуулж сонирхсон асуултад хариулт өгч, нээлттэй яриа өрнүүллээ.